Энэхүү нийтлэлийг манай блогийн зочин Ц.Бат-Эрдэнэ (Bj) маань ирүүлсэн байна. Уг нь нэлээд хоногийн өмнө нь нийтлэлийг явуулсан боловч Улсын Техник Технологийн олимпиадад оролцох гээд ScReaM миний бие тун завгүй байсан тул оройтон нийтлэж байгааг минь ойлгоно биз ээ...
За одоо ингээд Bj-ийнхаа ирүүлсэн нийтлэлийг олон зүйл нуршилгүй, нэмэлт хасалт хийхгүйгээр орууллаа..
Граффити
Граффити буюу graffito нь үсгийг татлан бичэх, сийлбэрлэх, будах, гэх мэт төрөл бүрийн аргаар ханан дээр бичсэнийг хэлнэ. Граффити нь ямар ч төрлөөр олон нийтийн газарт орших бөгөөд энгийн бичигдсэн үгнүүдээс авхуулаад нямбайлан зурсан ханын зураг хүртэл бий. Граффити нь эртний үед ч гэсэн байсан бөгөөд эртний Грек Ромд гэхэд л хэд хэдэн жишээ бий.
Орчин цагт граффитиг хийхэд ихэвлэн будаг тэр дундаа шүршдэг будаг болон маркерууд хамгийн түгээмэл хэрэглэгддэг багаж зэвсэг болжээ. Ихэнх орнуудад эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр граффити хийхийг гутаан доромжлолт вандализм хэмээн үзэж ял шийтгэл оногдуулдаг байна. Зарим үед граффити нь нийгмийн болон улс төрийн утга агуулгыг илэрхийлдэг. Уран бүтээлчийн сэтгэл хөдлөл нь шүршдэг будаг болон граффити нь хэв маягт
шингэсэн байдаг. Граффити нь поп соёл хүртлээ хөгжөөд байгаа бөгөөд ихэвчлэн underground хип хоп хөгжим (Нийтийн бус ашиг хонжоо хайгаагүй хип хоп бүтээл. (en.wikipedia.org/wiki/Underground_hip_hop), b-boying[1] болон нийтэд ил тод бус амьдралын хэв маягтай холбоотой. Граффитиг мөн дээрэмчид өөрсдийн нутаг дэвсгэрийг тэмдэглэх бусдад өөрсдийн газар нутаг хэмээн мэдэгдэл хийсэн шошго тавих зорилгоор хэрэглэдэг.
Нийтэд уран бүтээлээ үзүүлэх гэсэн граффити бүтээлчид болон хууль сахиулагчдыг тойронд ширүүн маргаан үүссээр л байна. Граффитин олон төрөл стиль байдаг бөгөөд асар хурдацтайгаар хөгжиж байгаа урлагийн нэг төрөл юм.
1.1 Үгийн гарвал зүй
Граффити буюу Граффито нь Итали хэлний graffiato ("зорох") гэсэн үгнээс гаралтай. Урлагийн түүхэнд гадаргуу дээр нь хэв маягийг зорон суулгасан бүтээлийг хэлдэг хэмээн тэмдэглэгдэн үлджээ. graffito буюу sgrafitto нь өнгөн хэсгийг нь зороход дараачийн давхаргын пигментийг ил болгодог арга юм. Энэхүү аргыг ваарчид өргөнөөр хэрэглэдэг байсан. Эртний үед хэдийгээр шохой болон нүүрсийг зарим тохиолдолд ашигладаг байсан ч хурц өнцөгтэй зүйлээр хана нь дээр сийлбэрлэх нь элбэг байв. Үгийн анхны үүсэл нь эртний Грекийн
γράφειν — graphein гэх үгнээс гаралтай бөгөөд бичих гэсэн утгатай.[2]
1.2 Түүх
Граффити хэмээх тодорхойлолтонд бичээс, дүрслэх урлаг гэх мэт зүйлсүүд багтдаг. Граффити нь эртний балгасуудын бунханаас, Ромын газар доорх оршуулгын газраас мөн Помпей хотоос ч олдож байсан байна. Энэхүү үгийн утга нь яваандаа ямар нэгэн гадаргуу дүрслэгдсэн вандализм гэж тогтоогдсон.
Хамгийн эртний Граффити НТӨ 30000 Балар эртний агуйд Амьтний яс болон пигмент ашиглан зурсан сүг зураг болон дүрс үсэг юм. Энэхүү зураг чимэглэл нь ихэнхдээ агуйн ёслолын болон ариун хэсэгт байрладаг байсан байна.
Мөн МТӨ 1-4р зууны үед хамаарах эртний Safaitic Араб хэлний цорын ганц бидэнд мэдэгдээд байгаа олдвор нь граффити хэв маягаар зотон чулуу, хадан дээр зорогдсон хэв шинжтэйгээр Сирийн өмнөд хэсэг , зүүн Иордан болон Саудын арабын хойд хэсгийн цөлүүдээс тус тус олдсон байна.
1.2.1 Модерн Граффити
Модерн хэв маягийг агуулсан граффитийн хамгийн анхны дурсгал Эртний Грекийн Ephesus-д (одоогийн турк улсын нутагт) ОЛДСОН. Нутгийн хөтөч нар энэ нь бие үнэлэлтийн сурталчилгаа хэмээн тайлбарласан байдаг. Зүрхийг тодорхойгүй байдалтайгаар мөн хажууд нь хөлийн мөр, дугаар бичсэн нь тухайн үед ойр хавьд нь эмсийн хүрээлэн байсныг илтгэж байсан ба гарын хээ нь төлбөрийг илэрхилдэг байсан байна. Эртний Помпейд улс төрчийн шоглон зурсан. Эртний ромчууд граффитиг хана болон хөшөөн дээр сийлдэг байсан нь Египтэд хадгаладан үлджээ. Классик ертөнцөд граффити нь өнөөдрийн нийгмийн граффитиас арай өргөн цар хүрээг хамардаг байжээ. Эртний граффитиуд хайр дурлал илчлэлт, улс төрийн болон реторик бодолд орж ирсэн энгийн бодлууд гэх мэт өнөөгийн нийгмийн болон улс төрийн туйлын зорилгоос өөр хэв шинжтэй байжээ. Vesuvius уулын дэлбэрэлтээс болж нь Помпей хотын граффити өнөөгийн бидний үе хүртэл үлдэж чадсан юм. Энэхүү граффитид латин хараал жатга, шившлэг тарни, хайр дурлалаа илчлэлт, цагаан толгой, улс төрийн уриа лоозон болон утга зохиолын ишлэл зэрэг эртний ромын гудамжны амьдралын талаарх төсөөллийг бидэнд авчирсан юм.
Түүхэн граффитууд нь бидэнд өнгөрсөн үеийн амьдралын хэв маяг болон хэлнүүдийн талаарх мэдээлэл, ойлголтыг бидэнд өгдөг. Ромын эзэнт гүрний үед хийгдсэн граффитуудад гаргасан дүрмийн болон хэллэгийн холбоотой алдаанууд нь бидэнд тухайн үеийн утга зохиолын хэв шинж, латин ярианы хэл ямархуу хэв шинжтэй байсан талаар шижим өгсөн. CIL IV, 7838: Vettium Firmum / aed[ilem] quactiliar[ii] [sic] rog[ant] энд “qu” нь “co” гэж дуудагддаг байсан. CIL IV, 4706-85-с Граффитийн 83 хэсэг олдвор олдсон.
Зөвхөн Грек ромчууд л граффити хийдэг байсан гэвэл бас эндүү ойлголт болох болно. Одоогийн Гуатемалла улсын тикальд эртний маяачуудын хийж байсан граффитийн үлдэгдэл байдаг. Викинг граффитууд Ромд, Ирландийн Newgrange ууланд үдсэн байдаг. Эртний Граффити нь ерөнхийдөө өнгөрсөн соёл иргэншлийн амьдралын хэв маяг болон хэлийг ойлгоход тусламж дэмжлэг болдог. Сэргэн мандалтын үеийн алдарт зураачид болох Pinturicchio, Raphael, Michelangelo, Ghirlandaio болон Filippino Lippi нар Хаан Nero-гийн бариулсан Domus Aurea очихдоо өөрсдийн нэрийг зорон, зуран үлдээсэн ба буцаж ирэхдээ дэлхий ертөнцөд grottesche хэв маягийн чимэглэх аргыг авчирчээ. Америкийн түүхэнд ч граффити мөн байсан бөгөөд Signature Rock болон Oregon Trail д байрлах үндэсний уран барилгын дурсгал гэх мэт газруудад оршдог. Үүний дараа Напелеоны египтэд 1790 онд явуулсан дайны үеэр Франц цэргүүд хөшөө дурсгалууд дээр өөрсдийн нэрийг зорсон байдаг.
1.2.2 Орчин үеийн граффити
Граффити нь Хипхоп соёлтой бат нарийн холбоотой ба New York хотын газар доогуурх гал тэрэгний буудалд түм буман интернационал граффити хэв маяг үндэслэн гарсан байдаг. Энэхүү зуунд граффитуудын дотор анхааарал татсан чухал граффитууд олноор бий болсон. Граффити нь вагон болон метрон дээр хийгдэх болоод удаж байгаа бөгөөд хамгийн урт хугацаанд оршин тогтнож буй нь 1920 оноос авхуулаад өнөөг хүртэл байгаа Texino юм. Дэлхийн 2р дайны үеэр мөн түүнээс хэдэн 10н жил өнгөрөөд байгаа ч тухайн үеийн цэргүүдийн хэрэглж байсан Kilroy was here" буюу Kilroy энд байсан гэх хэллэг зургийн хамт хүмүүсийн сэтгэлд оршсоор байна. Америкийн саксофонич Шувуу хочит Charlie Parker-н үхлээс хойш удалгүй New York хотод шувуу амьдарсаар байна хэмээн бичсэн граффитиууд үзэгдэх болсон. 1968 оны үед Парис хотод оюутнууд L'ennui est contre-révolutionnaire ("Уйтгар гуниг өөрчлөлт шинэчлэлтйн эсрэг зүйл") уриа лоозон барьж түүнийгээ граффити, постер цообороор чимэглэн жагсаал хийсан ба энэ үед АНУ-д улс төржсөн хэлцийг граффитжуулан нь дэлгэрсэн боловч тэгэсхийгээд мартагдсан байна.1970 оны тухайн үеийн ерөнхийлөгч Nixon-г эсэргүүцсэн граффити алдарт гарсан . Rock and roll граффити нь граффитийн түүхэд чухал ач холбогдолтой туслах жанр юм. 20-р зууны бас нэгэн алдартай бүтээл бол Islington газар доогуурх гал тэрэгний буудалд 1967 оны намар Eric Clapton-ий шүтэн бишрэгчийн шүршдэг будгаар хийсэн "Clapton is God"буюу "Clapton бол бурхан" гэсэн граффити зүй ёсоор ордог. 1970 оны эхэн үеэр граффити нь punk rock хөдөлгөөний нэгэн хэсэг болсон. Black Flag, Crass зэрэг хамтлагууд ба тэднийг дагалдагсад өөрсдийн нэр лого өргөнөөр цоолборлох болсон ба Олон punk шөнийн клубууд граффитиараа алдарших болсон. 1980-аад оны сүүлээс Missing Foundation хамтлагийн доошооо харсан хундага Martini хэлбэртэй лого нь Manhattanын хаа сайгүй байх болсон хожим нь АНУ болон БАруун Германы хүнд хэлбэрийн punk хөгжим сонирхогчид энэхүү Логог хуулбарлаж эхэлсэн байна.
1.3 Граффити соёлын тархалт
1979 онд Граффити бүтээлч Lee Quinones ба Fab 5 Freddy нар зурагийн худалдаачин Claudio Brunеий тусламжтайгаар Ром хотод үзкэсгэлэнгээ нээсэн нь New York-с өөр газар амьдардаг хүмүүст анх удаагаа энэхүү урлагийн төрөлийг харах боломж олгосон юм. Fab 5 Freddy-н Debbie Harryтай нөхөрлөсөн нь Blondie-н "Rapture" (Chrysalis, 1981) гаргасан дууны клипэнд граффити гаргасан нь энэхүү урлагийн тухай ойлголтгүй байсан хүмүүсд хальтхан ойлголтыг өгсөн юм.Үүнээс илүүтэйгээр Charlie Ahearn-н бие даан хийсэн 1982 онд бие даан гаргасан Зэрлэг хэв маяг буюу Wild Style кино нь 1983 онд гарсан Style Wars хэмээх граффитийн анхны баримтат киноны үндсийг тавьсан юм. Энэхүү кино нь тухайн үеийн алдарт граффити уран бүтээлчид болох Skeme, Dondi, MinOne and Zephyr-с гадна эхэн үеийн break бүжигчидтэй хамтран ажиилаж хөгжиж буй хип хоп соёлд граффитийн үүрэг ролийг нэмсэн. Style Wars нь одоог хүртэл 1980 оны эхэн үеийн хип хоп хөгжлийг харуулсан чухал баримтат кинонд тооцогдсон хэвээр байна. Fab 5 Freddy болон Futura 2000 нь 1983 New York хотын Rap аялалаараа Парис болон Лондонд хип хоп граффитиг түгээсэн. Hollywood ч гэсэн Граффити урлагт анхаарлаа хандуулж эхэлсэн ба PHASE 2 гэх мэт граффити бүтээлчидтэй зөвшилцөн Beat Street (Orion, 1984) гэх мэт граффити соёлыг харуулсан кино бүтээж эхэлсэн. Яг энэ үед цоолбор граффитин жанр дэлгэрч эхэлсэн бөгөөд Анхны цоолбор граффитуудын нэгийг графффити уран бүтээлч Blek le Rat парисд хийж эхэлсэн байна. 1985 оноос хойш цоолбор граффитууд бусад хоьуудад үзэгдэх болсон эдгээр хотуудын тоонд New York City, Sydney and Melbourne хотууд ч ордог ба тухайн үед хийгдэж байсан цоолбор граффитуудыг америкийн фото зурагчин Charles Gatewood болон Австралийн фото зурагчин Rennie Ellis нар баримтжуулж байжээ.
1.3.1 Нийтэд танигдсан хийгээд нийтийн поп соёл болсон нь
Граффити урлаг хүмүүсийн дунд газар авснаар зар сурталчилгаанд хүртэл өргөнөөр хэрэглэгдэх болсон ба 2001 онд компютер үйлдвэрдэгч IBM компани Chicago болон San Francisco-д зар сурталчилгааны кампанит ажил зарлсанаар хүмүүс явган хүний зам дээр энх тайваний тэмдэг, зүрх болон пингвин зурж эхэлсэн бөгөөд энэн нь энх тайван хайр бас Linux-г илэрхийлэх ёстой байлаа гэвч графффитийг хуулиар зөвшөөрөгдсөн газраас өөр газар хийснийхээ төлөө зарим нэг граффитичид вандализм үйлдсэн хэмээн баривчлагдан торгуулсан бөгөөд IBM компани 120,000$ торгуулж мөн цэвэрлэгээний зардалыг төлсөн байна. 2005 онд Sony компани дээрхтэй төстэй компанит ажил зохион байгуулсан ба TATS CRU хэмээх граффитичидийн бүлгэмээр New York, Chicago, Atlanta, Philadelphia, Los Angeles and Miami хотуудад хүүхдүүд PSP тоглож байгаагаар дүрслэгдсэн граффитийг зуруулжээ. Sony компани IBM-н алдааг давталгүй байрны эздээс граффити хийх эрхийг худалдан авчээ. Граффитиг зар сурталчилгаанд ашиглах нь дэлгэрснээр Граффити харуулсан видео тоглоомууд хийгдэж эхлсэн. Орчин үеийн хувцас зохион бүтээгч Marc Ecko хэлэхдээ Граффити бол ойрын үед бий болоод хамгийн хүчтэй урлагийн хөдөлгөөн юм граффити нь ямар ч маргаангүйгээр миний бүхэл карьерийн туршад урам зориг, шинэ санааг өгч байна гэжээ.
Keith Haring бол Поп урлаг[3] болон граффитиг олон нийтэд хүргэсэн граффити уран бүтээлч билээ. 1980 онд тэр анхныхаа Поп дэлгүүртйг нээсэн нь хүн болгонд түүний уран бүтээлийг худалдан авах харж сонирхох үүдийг нээсэн бөгөөд хожим нь түүний уран бүтээлийг зөвхөн ханан дээрээс л олж харах боломжтой болсон. Поп дэлгүүрт цүнх болон футболка зарагддаг байсан. Haring үүнийг тайлбарлахдаа энэхүү дэлгүүр нь миний уран бүтээл үзэх боломжийг олгосон. Гэвч бид урлагийг хямдруулах ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй гэжээ. Өөрөөр хэлбэл тэр граффитиг урлаг хэмээн тодорхойлжээ.
Граффити нь Хойд америк болон бусад газруудад урлаг дизайн судлаачдын гол үндсэн барьж авах зүйл болтлоо хөгжсөн. АНУд Mike Giant, Pursue, Rime, Noah гэх мэт бусад уран бүтээлчид ч гэсэн скейт болон гутлуудын дизайныг DC Shoes, Adidas, Rebel8 Osiris ба Circa гэх мэт компанид хийж байна. DZINE, Daze, Blade, The Mac гэх мэт граффити уран бүтээлчид граффити уран бүтээлчид галерейд бүтээл туурвих болсноороо граффити, шүршдэг будагаар зүйл хийхээ бараг больжээ.
Гэвч поп урсгалд граффити уран бүтээлчид орж ирсний жишээ нь францын 123Klan бүлгэм юм. 1989 онд Scien болон Klor нар 123Klan бүлгэмийг байгуулсан бөгөөд удалгүй Граффитин үндсэн хэв маягийг эвдэлгүйгээр дизайн зураг чимэглэлтэй холбосон. Ийнхүү хийх явцдаа тэд of Nike, Adidas, Lamborghini, Coca Cola, Stussy, Sony, Nasdaq болон өөр бусад компаниудад лого зураг чимэглэлийн дизайнийг боловсруулж өгсөн.
1.4 Арга барил ба бүтээмж
Орчин үеийн граффити уран бүтээлч төрөл бүрийн хэрэгслээр өөрийгөө тоноглосон байдаг ч граффити хийхэд хамгийн чухал зүйл бол яах аргагүй шүршдэг будаг билээ. Граффитиг хийхэд хэрэглэж буй хэрэгслээс хамаараад өөр өөр хэв маяг, техник болон чадамжууд үүсдэг. Шүршдэг будгийг барилгын дэлгүүр болон зургийн дэлгүүрүүдээс авч болно.
Цоолбор графффити нь 1980 оны эхэн үед хатуу материалыг(Картон цаас болон, хавтас) хэлбэртэйгээр зүсэж зураг чимэглэл хийснээр үүссэн. Энэхүү цоолбор граффитигийн арга барилыг граффити бүтээлчид өргөнөөр хэрэглэх болсон шалтгаан нь байнга цаг хугацаатай уралдаж, хууль сахиулагчдаас зугтаж байдаг тэдэнд энэхүү арга нь төвөггүй агаад цаг бараг шаарддагүйд оршиж байдаг. Цоолбор граффитиг хийхдээ цоолборлосон барыг гадаргуу дээр тавьж дээрээс нь шүршдэг будгаар шүршихэд л хангалттай.
Орчин үеийн Граффити туршилтууд
Орчин үеийн графффити урлаг зөвхөн граффити ханан дээр зурснаар хязгаарлагддаггүй харин ч олон төрлийн урлаг, дүрслэх урлагийн арга техникийг авч ашигладаг. Жишээ нь л гэхэд Graffiti Research Lab-с зураг проектлэн зурах арга, мөн бяцхан гэрэл үүсгэсгч лампуудаар граффити хийх зэрэг аргыг дэлгэрүүлэхийг ихээр дэмжсэн. Мөн италийн граффити уран бүтээлч Касо хуучин граффитуудыг абстракт хэлбэр дүрсээр ёэргээн засварласнаар сэлбмэл граффити-г regenerative graffiti үүсгэсэн. Мөн ойрын үед граффити урлагт ээрмэл утсаар граффити хийх дэлгэрээд байна.
1.5 Граффитийн бичгийн хэлбэрүүд ба нэршил
1. 3D Graffiti
3D стил нь граффит-д бодит байдал, төөрөгдөл, сүүдэр гэх мэт зүйлсийг илүүтэйгээр тусгасан байдаг. Граффитиг 3D ЗУРДАГ.
2. WILDSTYLE Граффити
WILDSTYLE граффитийн цэгүүдийг холбон үсгүүдийг өөр хооронд нь угсрагдсан маягтайгаар үйлдэгддэг. Бөгөөд үсгүүд нь нэг нэгэн лүүгээ ууссан маягтай байдаг нь граффити бичдэггүй хүмүүсд энэхүү төрлийн граффитиг тайлж уншихад маш хэцүү болгодог. Энэхүү төрлийн граффити нь сум, өргөс болон бусад чимэглэх арга техникийг оруулсан байх нь элбэг. Энэхүү хэлбэрийг Tracy 168, Stay High 149 болонZephyr нар New York хотод бий болгож дэлгэрүүлсэн. WILDSTYLE нь граффити нь граффити фонтууд дотроосоо хийхэд мөн ойлгоход хамгийн хэцүү. Ихэвчлэн 3D хийгддэг
3. BUBBLE Graffiti (Хөөсөн бөмбөлөг фонт)
Энэхүү фонт нь ихэвчлэн throwup хийхэд хэрэглэддэг. Учир нь үсэгнүүдийн бөөрөнхий хэлбэр нь граффитиг түргэн хэлбэрээ олоход хялбар болгодог. Phase2 анх энэ фонтыг бий болгосон бөгөөд үсгүүд нь бөмбөлөг болон тойрог хэлбэртэй байдагт гол утга нь оршиж байдаг.
4. OLD SCHOOL Graffiti
Oldschool граффити нь 1970-1980 аад онуудад хийгдэж байсан граффитиууд юм.
5. BRUSH Graffiti (Багсан граффити)
Багс болон өнхрүүшээр хийсэн граффитуудыг BRUSH Graffiti гэнэ.
6. ABSTRACT Graffiti
Абстракт граффитид унших бололцоог онцолдооггүй бөгөөд энэ абстракт urban дүрслэх урлаг юм.
7. BLOCK Graffiti (Блокон Граффити)
BUBBLE Graffiti нь эсрэг буюу BLOCK Graffiti нь үсгүүд нь Дөрвөлжин дөрвөн өнцөгт хэлбэртэй байдаг. Ингэснээр үсгүүд илүү хүнд хүчтэй харгаддаг.
8. WHOLECAR (Бүтэнмашин)
Нэрнээсээ л ойлгомжтой энэхүү хэлбэр нь бүхэл бүтэн машин болон вагоний гадаргууг граффитиар халахлахыг хэлдэг
10. LANDSCAPE
Ямар ч хамаагүй граффити хийх талбай
11. HARDCORE
Түрэмгий вандалист tag, throw up, piece-д энэхүү төрлийн вандаист граффитиг будагний урссан байдал, хүчиллэг зүйлээр хийсэн болон бохир хэв маягаар нь ялгаж болно.
12. FAT CAP
Шүршдэг будагны хамгийн өргөн цацалттай хошуу
13. REALISTIC
Реалист
14. STENCIL (Цоолбор)
Цоолбор граффитиг хийхдээ цоолборлосон барыг гадаргуу дээр тавьж дээрээс нь шүршдэг будгаар шүршидэг. Энэхүү аргыг
15. BILLBOARD
Цардсан наамал s, постер болон ямар ч төрлийн цаасан дээрх урбан зураг
16. STICKERS /SLAPS/ (Наадаг зураг)
Хийгээд наа. Граффити бичээчид нэрийн tag-р анх наадаг зургийг ашиглаж эхэлсэн. Бөгөөд граффитичдад энэ нь ихээхэн таалагддгийн учир нь тэд наадаг зурагаа гэртээ цаг гарган хийчихээд дараа нь хүссэн газартаа SLAP буюу наадаг зургаа алгадчихдагт байдаг.
17. SHARP
Хурц үзүүртэй үсгийн фонт бөгөөд хүрэхэд л гар эсгэхээр хурц юм шиг харагддаг.
18. TAG
TAG буюу таг бол Граффити урлагийн хамгийн энгийн амар хялбар хэв мяг бөгөөд бичээчийн ашигладаг нэр, хэрэв бичээч ямар нэгэн бүлэгт хамааралтай бол бүлгийн нэр, нэрийн точвлол зэргийг нэг өнгийн фломастер шүршдэг будаг, маркер эсвэл үзгээр хийснийг хэлдэг. Хэрвээ TAG-г өөр нэгэн граффитчний TAG эсвэл piece дээр давхарлан хийсэн байвал энэ огт хүндэтгэлгүй хандсан буюу нэг ёсондоо доромжилсон хэрэг гэж үздэг.
19. THROW UP
throw-up нь TAG –г бодвол арай илүү хэцүү бөгөөд ихэвчлэн 2-3 өнгийн дагнаасаар хийгддэг боловч piece шиг нарийн чигчлүүр биш. THROW UP нь хурдан бөгөөд олон дахин хийгддэг ба бичээчийг илэрхийлж байдаг. Ихэвчлэн BUBBLE граффитийн фонтыг ашиглан 1 өнгөөр хийж өөр өнгөөр хүрээлсэн байдаг.
20. PIECE
PIECE гэдэг нь (Masterpiece) гэдэг үгийн товчлол бөгөөд tag-г бодвол цогц бүрэн хэмжээнийх ба дор хаяж 3н өнгөнөөс тогтдог. PIECE-г хууль бусаар хийхэд асар хэцүү учир нь маш их хичээл зүтгэл цаг хугацаа зарцуулагддаг. Сайн PIECE нь хийсэн уран бүтээлчдээ асар их хүндлэлийг авчирдаг. Энэ төрөлийг хийх орон зайг хуулиар зөвшөөрөх нь харьцангуй элбэг байдаг.
21. BLOCKBUSTER
BLOCKBUSTER сонгогдсон талбайг тэр чигт нь аварга дөрвөлжин үсгүүдээр дүүргэхийг хэлдэг бөгөөд бусдын хийсэн граффитиг дарах эсвэл тэр орон зайд өөр хүн графффити хийхээс сэргийлдэг. BLOCKBUSTER –г ихэвчлэн өнхрүүш болон 2-3н өнгөөр хийдэг.
22. HEAVEN
HEAVEN бол хүрэхэд маш бэрх газар зурагдсан PIECE юм. Ихэвчлэн өндөр барилгын орой дээр эсвэл ойр хавьд нь мөн хурдны замын тэмдэгүүд дээр хийгддэг. Үүнийг хийхэд гардаг аюул осолоос нь болоод үүнийг хийсэн граффити уран бүтээлч илүү хүндлэл хүлээдэг.
1.5 Хэрэглээ
Олон контемпорари зураачид болон шүүмжлэгчид граффитиг урлагын бүтээл хэмээн харж эхэлснээр граффити нийтийн урлаг болсон. Недерланд болон Лос анжелес голлосон урлаг судлаачид энэхүү нийтийн урлаг нь нийгмийн эрх чөлөөг олох, улс төрийн ямар нэгэн зорилтыг биелүүлэхэд үр дүнтэй хэрэгсэл гэж үзсэн. 2 германыг хуваасан Берлиний ханан дээр хийгдэж байсан граффитууд л гэхэд тухайн үеийн зүүн германы нийгмийн дарамт шахалтын шууд тусгал болж байсан юм.
1.5.1 Улс төрийн шинжтэй граффити
1920 Онд Сербийн Белград хотын Сремска гудамжинд хийгдэж байсан Filip Filipović-г дэмж гэсэн уриатай граффити одоог хүртэл хадгалагдан үлджээ. Filip Filipović нь хотын даргад нэр дэвшиж байсан коммунист юм.
Хэдийгээр граффитичид улс төрд янз бүрийн үзлээр ханддаг ч ерөнхийдөө граффитиг засаглалын эсрэг бослого хэмээн үзэх нь хэвшмэл ойлголт болжээ. Улс төрийн хэв шинжтэй граффитин эхэн үеийн төлөөлөгчид бол анархист панк хамтлаг Crass юм. Тэд дайны эсрэг, анархист, феминист дохионуудыг цоолбор граффитийн аргаар 1970-с 80 оны эхэн үе хүртэл Лондонгийн метроний буудлуудад хийж байсан юм. Галлерей, гудамж метроны буудал гэх мэт газруудаар хөгжиж байсан граффити 1990 он гэхэд нилээд улс төржсөн байдалтай болж ирсэн юм. 1990 оноос хойш олон граффитичид арилдаг будгаар хийх болсон нь олон төрлийн учир шалтгаантай гэж үздэг ч гол шалтгаан нь ийм граффити хийсэн хүнийг цагдаагийнхан баривчлахад хүндрэлтэй бөгөөд энгийн тайвнаар үзэл бодлоо илэрхийлсэн энэ хүнд жагсаал цуглаан хүнд хэлбэрээр хийсэн дайтай шийтгэл оноох боломжгүй байдагтай холбоотой. Колумб улсад мөнгөн тэмдэгтт дээрээ улс төрийн шинжтэй уриа лоозон бичиж тэмдэглэх нь их дэлгэрээд байна.
1.5.2 Граффитиг реклам зар сурталчилгааны чиглэлээр ашиглах нь
Граффити нь зар сурталчилгаа нь салбарт хууль ёсны болон хууль бусаар ч хэрэглэгддэг. NYC-н Bronx төвтэй TATS CRU бүлгэм нь албан ёсоор Coca Cola, McDonald's, Toyota, and MTV гэх мэт компаниудад сурталчилгааны граффити хийж өгдөг. Smirnoff хүмүүсийн анхаарлыг өөрсдийн бүтээгдэхүүнд татахын тулд reverse graffitiчидийг (өндөр даралттай усаар бохир гадаргуу дээр зурдаг) хөлсөлж байсан. Олон граффитичид хуулиар зөвшөөрөгдсөн граффитан зар сурталчилгааг мөнгө олох арга гэдгээс илүүтэйгээр хүлээн авдаггүй
1.6 Нэргүй уран бүтээлчид
Граффити уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийг нийтэд дэлгэхийн хэрээр өртөх аюул нь ихэсдэг учраас ихэнх нь өөрсдийн жинхэнэ нэрийг нууцалдаг. Banksy бол дэлхийн дахинд хамгийн их алдар нэр нь түгсэн граффити уран бүтээлч бөгөөд одоог хүртэл түүнийг яг хэн бэ гэдэг нь нууцлагдмал хэвээр байна.Хэдийгээр түүний дайныг эсэргүүцсэн улс төрийн шинж чанартай цоолборууд ихэнх нь английн Bristolд байдаг ч түүний уран бүтээлүүдийг Los Angeles авхуулаад Palestine гээд хаа сайгүй харж болно. Англид Banksy-н уран бүтээлч соёлын довтолгооноороо хамгийн их танидгдсан төлөөлөгч хэдий ч баривчлуулхаас сэргийлэн өөрийн яг хэн бэ гэдгийг олон нийтэд дэлгэдэггүй байна. Хэдийгээр тэр дэлхийн хаа сайгүй уран бүтээлээ туурвисан ч түүний бүтээл Лондонгийн гудамжинд ихээр харагдана. 2000 оноос хойш үзэсгэлэн гаргах болсон бөгөөд түүний ойрын үеийн бүтээлүүд асар их үнээр үнэлэгдсэн байна. Banksy-н уран бүтээл бол граффитийг урлаг эсвэл вандализм гэх маргааныг шийдсэн голлох үлгэр жишээнүүд юм. Урлагийг дэмжигчид түүний Bristol болон Islingtonд байдаг бүтээлүүдийг урлагийн нэг хэсэг хэмээн үзэж хууль ёсоор хамгаалуулсан байдаг ба нөгөө хэсэг нь түүний бүтээлийг вандалисм гэж үзэн арилгасан байдаг.
Pixnit ч гэсэн өөрийн жинхэнэ нэрээ нууцалсан уран бүтээлч. Түүний уран бүтээлүүд гоо сайхан дизайн дээр төвлөрсөн байдгаараа Banksy-н засаглалыг буруутгасан шинжтэй уран бүтээлүүдийн эсрэг нь болдог. Түүний уран бүтээл ихэвчлэн дэлгүүрүүдийн дээр хийгдсэн цэцгийн дизайнууд байдаг зарим нэг дэлгүүрийн түүний уран бүтээоийг хадгалан үлдсэн байдаг. Тэр Cambridge, Massachusetts-д уран бүтээлээ туурвидаг.
2.1 Герман улс дахь граффити урлаг
New York хотод үүссэн бий болсон граффити урлаг нь 1983 онд анх Германд нэвтэрсэн бөгөөд "Wild Style" (1984), "Beat Street" (1984) болон Style Wars" (1984 ба 1985) гэх баримтат кино нийтэд танигдсанаар граффити эрчимтэй хөгжих үндсийг тавьсан. Үүний дараа энэ урлагт Break бүжигчид болон зураачид өөрсдийн уран бүтээлийн нэрээ маркер болон шүршдэг будгаар хана дээр бичих болсон. Эхэндээ New York хотоос олон зүйлийг хуулбарладаг байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр америкийн нөлөө багасах хандлагатай болсон ба Германы хотуудад Граффити урлаг дэмжигч жижиг бүлгэмүүд аажмаар бий болсон. 1987 он гэхэд Peter Kreuzer хэсэг уран бүтээлчдийн хамтаар европын граффитийн холбоог München хотод үүсгэн байгуулсан ба энэхүү холбооны тусламжтайгаар хууль ёсны граффити ханан дээр зурах явдал нэмэгдсэн. Ойролцоогоор 1986-87 оны хооронд томоохон хотуудын граффити бүлгэмүүд бусад хотуудадад граффити хийх болсон ингэснээр гадаад орнуудад аялж граффити хийх үйл явдал дэлгэрсэн авч Берлин хотын граффитичид хэрэн хэсүүчилдэггүй байсанаараа берлин хотыг өөр байр сууринд аваачдаг. Харин баруун германы хотуудын граффити дэлхийн өөр бусад граффититай нэгдсэн юм. 1989 Онд "Freestyle," "Bomber" or "On The Run" гэх граффити сэтгүүлүүд германы зах зээлд орж ирсэн ба тэд зөвхөн мэдээлэл түгээгээд зогсогүй германы уран бүтээлчидэд урам зориг өгч байсан юм.[4]
Германы граффитийн хөгжилд берлиний хана нилээдгүй хувь нэмэр оруулсан. 1961 онд хүйтэн дайны үеэр 2 германыг тусгаарлах зорилгоор Хана баригдсан ба хүмүүсийн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой газар болсон юм. 1980 онд ханыг 14 feet өндөр болгосон. Дэлхийн өнцөгн булан бүрээс уран бүтээлчид германд ирж ханан дээр граффити бичих болсон ба жуулчид тэдний бүтээсэн урлагын бүтээлийг бишрэн хардаг байсан. Ханын баруун Берлиний талыг граффитиар бүрэн бүрсэн байхад Зүүн Берлиний тал цагаанаараа байдаг байсан ба энэ нь Зүүн герман уг хана дээр зурахыг хориглодог байсантай холбоотой. Берлиний хана нь дэлхийн хамгийн том зургийн талбай байсан. Хана хүн бүхэнд нээлттэй байсан бөгөөд зураачийн хана дээр юу зурах, зурж болохгүй талаар ямар нэгэн хориг байгаагүй юм. 30 жилийн хугацаанд уг хана нь дээр хйигдсэн зураг одоо байхгүй бөгөөд Энэхүү хана ч одоо байхгүй болсон. Potsdamer Platz, Mühlenstrasse, ба Bernauer Strasse-д л хананы хэсгүүд оршиж байна.
Одоо цагт герман улс граффити урлагийн том төв болсон ба дэлхийд танигдсан нэр хүндтэй граффити уран бүтээлчид уран бүтээлээ туурвисаар байна.
Hamburg хот бол германы граффити урлагийн томоохон цөм байсан. 1980аад оноос ч өмнө Hamburg хотод граффити байсар д байсан ч яг жинхэнэ, өнгөлөг граффити 1984 онд гарсан Wild Style киноноос хойш л үүссэн юм. Тэр үеийн чухал төлөөлөгчид бол Cisco, Snake, ба Jace Zack нар юм. Эхэндээ граффити уран бүтээлчид Hamburg хотоос өөр газрын граффити ямар байдаг талаар сайн мэддэгүй байсан бөгөөд интернет байгаагүйгээс хэн нэгэн бусад хотын граффитийн хэв маягийг харахыг хүсвэл заавал аялах хэрэг гардаг байсан. Хэсэг хугацааны дараа граффитичид зураг, утасны дугаараа солилцох болсноор үндэсний сүлжээ үүссэн. Hamburg хотод очсон хүн "OZ"-н бичсэн tag-дыг харахгүй байхын аргагүй. Сэтгүүл дээр үндэслэсэн мэдээгээр тэр ойролцоогоор 120000 удаа хана, вагон зэрэг газруудад tag үйлдсэн байна.Хэрвээ тэр зөвхөн вагон дээр tag хийдэг байсан бол HVV (Hamburger Verkehrs Verbund) нилээд хэцүү байдалд орох байсан байна. Дурдахгүй орхиж болохгүй уран бүтээлч бол “DAIM” юм тэрээр 1971 онд Lueneburg (Hamburg-н) ойролцоо төрсөн ба 3d граффити уран бүтээлч юм. 1989 онд анхны уран бүтээлээ хийж байсан ба мөн TCD (Trash-Can Design) бүлгэмийг үүсгэн байгуулсан уран бүтээлч. Одоо тэрээр хувцас, Laptop, утсаны дизайн дээр ажиллдаг мөн дээр нь уран бүтээл урладаг дэлхийд нэртэй уран бүтээлч юм.
Peter-Ernst Eiffe (1941 - c. 1982 оны 12 сар) Германы хамгийн анхны граффити уран бүтээлч. 1968 онд болсон оюутны хөдөлгөөнөөр Hamburg хот даяар өөрийн мессежийг тараасан бөгөөд мөн Hamburg хот-н автобаз руу Fiat 600 маркийн автомашинтай дайрч орсноороо алдартай. Schleswig-Holsteinе сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байгаад оргосон хэдий ч түүний хөлдөж үхсэн цогцос жилийн дараа олдож байсан.
Klark Kent Германы Frankfurt хотод 1973 онд төрсөн граффити уран бүтээлч мөн хөгжмийн продюсер юм.
1989 оноос граффити бичиж эхэлсэн ба өнгөрсөн жилүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн алдартай граффити уран бүтээлч болж чаджээ. Ном сэтгүүлийг тооцохгүйгээр түүний уран бүтээл нилээд хэдэн үзэсгэлэн, галерейд тавигджээ. Зарим нэгээс нь дурдвал (Vincent Louis (1998) and Pacifico Fine Art (1999) New York) Тэр мөн Montana-н граффити багийн гишүүн бөгөөд өөрийн хамтран зүтгэгч найзууд болох Atom, Can2 ба Smash137 нартай олон прожектуудыг дэлхий дахинаа тавьж байсан байна. 2007 онд Дубай хотод асар том ханан дээр уран бүтээлээ туурвисан.
Klark Kent "Bomb the World" хэмээх онлайн граффити дэлхийн хорь гаран оронд виртуалаар гал тэргэн дээр граффити хийдэг тоглоом зохион. Бүтээж байсан ба тэрхүү тоглоом нь 2004 онд Newyork хотод зохион байгуулагдсан “Flash Film” фестивалаас „People’s Choice Award“ шагналыг хүртэж байсан ба одоогоор шинэ хувилбар дээр нь ажиллаж байна..
2 сэтгэгдэл:
sain boljee
tiim gaz haanaas oloh ve?
Post a Comment
Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.