ShoutMix chat widget

Б.Анхбаярын анхны бие даасан үзэсгэлэн

Б.Анхбаяр: Миний үзэсгэлэнгийн хувьд гудамжны урлагыг “Street art”-г галерейтэй холболж, галерейн танхимд тавигдаж байгаагаараа нэгэн онцлог ашигласан арга техникийн хувьд “canvas art” буюу уран зургийн хостон дээр графитийн нэгэн жанр болох “character” дүр хэмээх энэ төрлөөр эхэнх бүтээлээ хийхийн зэрэгцээ цоолбор , urban toys-н нэгэн төрөл paper toys, шүршдэг будагний лаазийг ашигалсан (can art) зэрэг бүтээлүүд нь “street art” гэхээсээ илүүтэй “Urban art”-н хамааралтай гэж бодож байна. Миний бүтээлүүд дээр дүрслэгдсэн эдгээр дүрүүд нь нэг талаасаа хөгжилтэй, хошин, комиг, мультфилын дүрүүд мэт харагдах боловч нөгөө талаасаа ironic, драматик, уйтгар гуниг, ганцаардал, тэчьяадал... тодорхой нэгэн сэтгэл хөдөлөл, тодорхой уур амьсгалыг илэрхийлж байдаг нь миний уран бүтээлчийн замыг сонгоод туулж өнгөрүүлсэн тэдгээр өдрүүдээс төрөн гарсан дүрүүд бөгөөд би эдгээр бүтээлүүтэйгээ оюун санаагаараа төдийгүй сэтгэл зүрхээрээ нягт холбоотой юм.
Үзэсгэлэнд миний оюутан байх хугацаандаа зурсан зарим нэг зургуудаас авхуулаад Дүрслэх урлагийн сургуулийг төгсөөд 2 жил болох хугацаандаа туурвисан 50 гаруй бүтээлүүдээс тавигдана.

2011 оны 9 сарын 12ны өдөр 16 цагт эхэлсэн тус үзэсгэлэн 26ны 18 цагт дуусах юм байна.




















Үзэсгэлэн дээрх бүтээлүүд надад маш их таалагдлаа харин таньд? Сэтгэгдэлээ хуваалцаарай...

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Saihan niitlel bna. Uzesgelen ih taalagdasan shuu

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.

Mark Echo's Getting Up Guide