IDEAS ARE BULLETPROOF AND ITS STRONGER THAN LOVE....Still Free
Энэ нийтлэлийг би өмнөх банжиг блог дээр нийтлэж байсан ч банжиг гэмтэж дахиад нийтлэхдээ gamez.mn сайтын Хүслэн ахын нийтлэлийг авчихлаа.
TRANE бол энэ тоглоомын гол дүр паркоур граффитийн нийлбэр билээ...Нэр: Coltrane
Овог: Crowley
Нас: тодорхойгүй
Байршил: New Radius хот
Харъялал: SFC (Still Free Crew)
Статус: Амьд байгаа
Ажил: эрх чөлөөт уран бүлээлч, босогч
Овог: Crowley
Нас: тодорхойгүй
Байршил: New Radius хот
Харъялал: SFC (Still Free Crew)
Статус: Амьд байгаа
Ажил: эрх чөлөөт уран бүлээлч, босогч
New York хотын ирээдүйн дүр төрх болсон New Radius хотод юм гэнээ. Бүхий л эрхийг гартаа атгасан захиргаадалтын нийгэм ноёлох болж, засгийн газар хүчээ авсаар хэвлэлийн байтугай хувь хүний эрх чөлөөнд заналхийлэх болсон цаг ажээ. Шинээр сонгогдсон хотын захирагч Sung хотыг мэдэлдээ авах үед хүмүүсийн хүсэн хүлээж байсан горьдлого тасарч байдал улам дорджээ. Өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа мэт боловч цэргийнхэн бүхнийг дарангуйлж эгээ л цэргийн дэглэм ноёрхох болов. Энэ бүхэн хотын чөлөөт уран бүтээлчид буюу эрх чөлөөт зураачдад илүү хүндээр тусч байлаа. Учир юун гэвэл засгийн газрын ойрын төлөвлөгөөнд хотыг эрээн мяраан будгаар дүүргэх эдгээр граффитчидаас цэвэрлэх явдал байлаа. Харин манай зохиолын гол баатар бол залуу зураач Coltrane Crowley буюу бусдын нэрлэж заншсанаар Trane юм. Гудамжны графитыг сонирхдог тэрээр эрх чөлөөт зураачдын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэхээр өөрийн дошны эргэн тойронд өөрийн нэрийн хуудас болох цөөн хэдэн графитыг шүршсэнээр түүний эрх чөлөөт тэмцэгчийн замнал эхлэх билээ. Удалгүй тэрээр өөрсдийгөө Vandals of New Radius хэмээн нэрлээд VaNR гэж товчилсон графит зураачдын бүлэглэлтэй сөргөөцөлдөж эхлэх болно. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав, мэдээж энэ тэмцлийг тэд л эхлүүлсэн байж таарна. Хотынхоо сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог Gabe гэгч тэднийг ахладаг аж. Мөн Spleen, DIP зэрэг хүчирхэг залуус түүнийг хүрээлнэ. Trane хүү бяцхан тэмцлээ үргэлжлүүлсээр л. Удалгүй аварга биетэй Цагаан Майк, Kry-1 зэрэг найзуудтай болох болно. VaNR-уудын эсрэг тэмцэхийн хажуугаар CCK (Civil Conduct Keepers) хэмээх хүчний байгууллагынхантай хөөцөлдөнө. Хотын энд тэнд байрлах VaNR-ынхны графитыг дарж өөрийн нэрийг бичнэ, эсвэл тэдний зургийг шоглон графит гэхээсээ илүү шог зураг болгон элэглэнэ. Хотын хаа саагүй өнгөц харагдах газар бүхэнд өөрийн нэрийг үлдээж амжина. Ийнхүү New Radius-т өөрийн тэмцлийг хийж явахдаа Trane хүү бодит ертөнцийн домогт уран бүтээлчид болох Cope2,Futura,Obey,Seen,T Kid.,Smith зэрэг эрх чөлөөт зураачидтай өөрийн ертөнцдөө учрах билээ. Тэднээс гарын үсгийг нь авч, туршлага судалж, фото зургийн хальснаа тэдний гайхалтай урлагийн бүтээлийг буулган авч өөрийн бүтээлдээ тэдний стилийг уусгах аж. Удалгүй Trane CCK-ийнхан чөлөөт уран бүтээлчдийг устгах харгис төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснийг мэдэх бөгөөд эцгийнхээ танил Decoy гэгч зураачаас эцгийг нь хотын дарга Sung хөнөөсөн болохыг мэдэж авах болно. Trane хүүгийн гудамжны тэмцэл нь аажмаар засгийн газрынхаа эсрэг чиглэж өөрийн найзуудын хамтаар SFC (Still Free Crew) бүлгэмийг байгуулдаг байна. Урьдны өстөн VaNR-ын залуустай Trane хүү эвлэрч, тэднээр хүчээ зузаатгажээ. Энэ хугацаандаа Trane Gabe-ийн найз охин Trina-д сэтгэл татагдах ажээ. Гэвч ухаалаг залуу маань тэнэг алхам хийлгүй, дурлал шохоорхлоос илүү эрх чөлөөг, хүсэл мөрөөдлөө илүүд үзжээ. Ийнхүү чадварлаг залуусаас бүрдсэн SFC -ийнхэн хотын хаа саагүй явж засгийн газар болоод тэдний гар хөл болсон CCK, мэдээжийн хэрэг ноён Sung-ийн эсрэг өөрсдийн багс, бийр, будаг шүршигчийнхээ хошууг чиглүүлж энд тэндгүй ухуулах зурагт хуудас, постер нааж, графит шүрших болно. Бүр New Radius-ийн гүүрэн дээр, CCK-ийн төв байран дээр, хотын дээгүүр эргүүл хийх телевизийн хөөрөгч бөмбөлөгөн дээр хүртэл зураад амжих болно. CCK-ийнхан ч улам хүчирхэг болж өөрсдийнх нь байрлах дүүрэг дошруу удаа дараа халдаж, байрыг нь галдаж, анд Decoy-г нь хөнөөх болно. Уур хилэн нь бадарсан Trane байшингийн дээвэр дээр цагдаагийн ахлагч Hunt-тай тулалдах үедээ, тун санамсаргүйгээр хальт гишгэж өөрөө галд өртөж зулын гол болсон түүнийг алсан гол буруун болж хилс хэрэгт унана. Энэ бүхнийг ТВ-ээр шууд дамжуулж байсан тул яах аргагүй Trane хотын нэг номерын аюултай гэмт хэрэгтэн болж эрэн сурвалжлагдана. Гэвч манай эрх чөлөөт уран бүтээлч бууж өгөлгүйгээр тэмцлээ үргэлжлүүлж шинэ жилийн үдэш ноён Sung-ийн ярилцлага өгөх агаарын бөмбөлөг бүхий явуулын станцид нэвтрэн орж түүний шууд нэвтрүүлэгээ цацахаас өмнөхөн нь арынх нь фон нь дээр Sung-ийн хамаг л булхайг илчилсэн графитыг зурж амжих билээ. Тиймээ энэ бол эрх чөлөөт уран бүтээлчийн тэмцэл юм, буу зэвсгийн оронд, үзэг бийр, багс будгаар зэвсэглэсэн түүний энэ тэмцэл, тэмцэл гэхээсээ илүү урлагийн, оюун ухааны, үзэл бодлын дайн гэлтэй...
Сонирхуулахад:
+Энэхүү зохиолыг Marc Ecko өөрөө бичжээ
+Тоглоомон дээрх гайхалтай зургуудыг амилуулахын тулд бодит ертөнцийн 50 эрх чөлөөт уран бүтээлчид гар бие оролцжээ
+Trane-ий хоолойд реппер Talib Kwelli дуу оруулсан байна
IDEAS ARE BULLETPROOF AND IT"S STRONGER THAN LOVE
BEFORE THEY WERE SILVER WE WERE GOLD
2 сэтгэгдэл:
F0z
togloom tataj avhaar hiisen bol goy bolq yu?!?!!?
baner goy boltson bn shu
!?!?!??!??!?!
за нэмсэн шүү хэхэ бас чи одоо сэтгэгдэл бичихдээ Name/Url хэсгийг ашиглаж байгаарай ...
Post a Comment
Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.