ShoutMix chat widget

Алдартай ГРАФФИТИ уран бүтээлчид (1-р хэсэг)

Өнгөрсөн ч гэсэн Сар шинийн мэнд! Удаан хугацааны турш мэдээлэл оруулаагүйдээ нийт уншигчидаасаа хүлцэл өчье. Энэ удаагийнхаа мэдээгээр нийт граффити сонирхогчиддоо зориулаад дэлхийн алдартай граффити уран бүтээлчидийн талаарх мэдээг хүргье гэж зорьлоо. Дэлхийн хэмжээнд цөөн тооны алдартай граффити уран бүтээлчид байдаг бөгөөд эдгээр уран бүтээлчдийн талаарх мэдээллийг та бүхэнд хэсэг хэсгээр нь хүргэх болно. Харин ингээд хамгийн эхний граффити уран бүтээлч хэн байх бол?
Дэлхийд танигдсан Алдартай граффити уран бүтээлчид үнэхээр цөөхөн.

ХАНА БА ЭНХ ТАЙВАН

Уран зургийн үзэсгэлэнгийн танхим гэдэг ердөө л хэдэн баячуудын цуглуулгыг хадгалдаг газар.

XIX зуунаас Европт өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд хүч, эрх мэдэл язгууртнуудаас хөрөнгөтнүүдийн гарт аажмаар шилжиж эхлэх тэр үетэй зэрэгцэн уран зураг дүрслэл, бүтээх арга хэлбэрийн хувьд илүүтэй өргөжин, романтизм, импрессионизм зэрэг шинэ урсгал, арга барил үүсэн хөгжиж эхэлсэн юм. Энэ үеийн уран зураг дах өөр нэг томоохон шинэчлэл бол өмнө нь зөвхөн язгууртнуудын төлөө оршиж байсан уран зураг нийтийн урлаг болох хандлагатай болж, уран зургууд тансаг орд харшаас халин гарч, жирийн ардад зориулсан үзэсгэлэнгүүд нээгдэж эхэлсэн юм. 
 
Гэхдээ гайхалтэй гэгдэх уран бүтээлийн эзэмшигч, хэрэглэгчид нь чинээлэг иргэд хэвээр л байлаа. Харин 1950-аад оноос хойш Энди Вархолоор толгойлуулсан уран бүтээлчид хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний зүйл, бүтээгдэхүүний сав баглаа боодол, сурталчилгааны самбаруудыг урлагийн бүтээл болгохоор ажиллаж эхэлснээр поп арт буюу нийтийн урлаг хэмээх ойлголт үүссэн бол Жозеф Бойс гудамж, байшингийн булан, мод зэргийг контемпорари урлагийнхаа талбар болгон ашиглаж эхлэв. 

Өнгөрсөн зууны сүүл үеэс эхлэн Берлин, Бристоль, Лондон, Сан Паоло, Нью-Йорк зэрэг Европ Амеркийн томоохон хотуудад залуус өөрсдийн үзэл бодол хүсэл тэмүүллээр гудамж талбай, барилгын ханан дээр илэрхийлэн гаргаж эхэлснээр стрийт арт буюу  гудамжны урлаг хөгжиж эхэлсэн юм. Энэ бол жинхэнэ нийтэд зориулсан урлаг байв. Эдгээр гудамжны уран бүтээлчдийн нэг нь Bansky.

Охин ба цэрэг. 2005 онд Bansky Палестинд очиж, Израйлчуудын Палестинтай хиооэх хэсгээр босгомон ханан дээр туурвисан бүтээл. Энэ хана нь Берлины хананаас бүр 3 дахин урт юм хана ажээ.

Юуны өмнө Banksy бол хамгийн алдартай граффити уран бүтээлч.  Мэдээж одоо ч гэсэн түүнийг хэн гэдгийг хэн ч мэдээгүй байгаа.. Ядаж түүний гэрэл зургийг харсан ч хүн байхгүй, бас хэдэн онд хаана төрсөн бэ гэдгийг нь хэн ч мэддэггүй. Зөвхөн BANSKY л өөрөө өөрийгөө хэн бэ гэдгийг мэднэ.  

Охин. Бристоль

Түүний бас нэгэн онцлог нь тэрээр нийгэм улс төрийн зүтгэлтэн. Учир нь түүний уран бүтээлүүд орчин үеийн нийгмийн гажуудал, нийгмийн байдал, улс төрийг гярхай ажиглаж хар бараан талыг нь хошигнож элэглэсэн байдаг ба ихэнх бүтээл нь дайн, камтализмын эсрэг байдаг юм.  Түүний бүтээлүүд цоолбооор, шүршдэг будгаар, энгийн будаг болон багсаар бүтээгдсэн байдаг. Түүний зарим гайхамшигтай бүтээлүүд нь Лондон хот болон бусад хотуудын илэрхийлэл болсон байдаг.

KKK. Ку Клус Клан буюу Амеркийн хойд мужуудад одоо ч оршин байгаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчидийг эсэргүүцсэн граффити. Энэ бүлгийнхэн гэмгүй хар арьстнуудыг дүүжлэн хороодог байснаараа алдартай ажээ.

Хэрвээ График дизайнер Тристан Манкогийн үгэнд итгэх юм бол Bansky 1974 онд Английн Бристольд фотоф зургийн техникчийн хүү болон мэндэлж, багадаа мах эвдэгч болохоор оролдрж байсан ч Бристольд наяад оны сүүл үед өрнөсөн андергаунд соёлын нөлөөгөөр гудамжны уран бүтээлч болохоор шийдсэн гэдэг.

Banksy анхны чөлөөт граффити ажлаа 1992–1994 онд эхэлсэн тэр бол дэлхийн уран бүтээлч. Түүний ажлын нэгээхэн хэсэг нь Вристол метроны буудлын хана байлаа. Тэр анхнаасаа л цоолбор ашиглан мөн чөлөөт маягаар зурах аргыг ашигладаг байв. Тэрээр цоолбор хийж байхдаа цагдаагаас нуугдан хог тээвэрлэх ачааны машин доогуур хүртэл ордог байв. Энэ арга барилыг хэрэглэж байхдаа тэр удалгүй Бристол, Лондонд тэр илүү алдартай болж түүнийг урлаг анзаарсан юм. 

Banksy-н Bristol-н Бэлгийн эрүүл ахйн эмнэлгийн ханан дээр зурсан  Нүцгэн эр/Naked Man бүтээл. Хотын захиргаанаас уг бүтээлийг арилгах шийдвэр гаргасан ч иргэд эсэргүүцсэнээс ханан дээр үлдэж чаджээ.

 
Капитализмын эсрэг


Зарим хүмүүс энэ дэлхийг илүү сайн газар болгохын тулд цагдаа болдог. Харин зарим хүмүүс энэ дэлхийг илүү сайхан харагддаг газар болгохын тулд гудамжинд зураг зурдаг.


Түүний бүтээлүүд олон олон томоохон хотуудын гудамжийг амь оруулан зорчигчдод нэгийг бодогдуулан оршиж байна.

Тэрээр дан ганц гудамжны уран бүтээлч биш. Учир нь 2002 онд тэрээр LA-д үзэсгэлэнгийн танхимд анхны үзэсгэлэнгээ гаргасан ба мөн нэмж дурдахад шог зураг, хэвлэлийн дизайн, уран баримал гээд олон салбарт бүтээдэг нэгэн ажээ.
Гуантанамо. Гуантанамогийн шоронд хоригдож буй талибанчуудын эрх зөрчигдөж буйг уг харуулжээ.
Харх. Нью-Йорк-н Хятад Хороолол. /Яаанаа устгаж байна шд../

Banksy өнгөрсөн оны 1 сард болсон инди кино бүтээгчидэд зориулсан SUNDANCE киногоороо наадамд Exit Throught Gift Shop бүтээлээрээ оролцож, кино найруулагчийн замналаа эхэлсэн ажээ. 
Дөлгөөхөн баруун. Бристоль
Энэ нийгмийг авраач. Лондонгийн захиргаа үүнийг вандализс хэмээн үзэж 3 өдрийн дараа арилгажээ.

Граффити бол уран бүтээлч байх хамгийн шударга арга зам. Яагаад гэвэл чи үүнийг хичснээрээ мөнгө олохгүй. Үзэгчдэд ч үүнийг ойлгохын тулд тодорхой хэмжээний боловсрол, эсвэл аль нэгэн үзэсгэлэнгийн тасалбар худалдаж авах шаардлага гардаггүй. 

Эх сурвалж: Wikipedia.org;  Гоодаль сэтгүүл

6 сэтгэгдэл:

Astu said...

saihan medee baina

Anonymous said...

vneheer heregte mdeelel og j bgad bayrallaa

bj said...

ih goy site bn bi gudamjni urlag sedweer kursiin ajil bichij bga yum lda tanai site-s 1,2 medeeleliig chin oruulah gsiinma kursinhaa ajild bolomjtoi bol... bas gudamjni urlagiig academic uudnees hiigdsen nom towhimol bdag bol neriig ni helj tuslaach mun mongold gudamjni urlag uusenni talaarh, mgliin graffiti buteelchdiin talaarh medeeleluudiig oruulj ogwol ih bayrlah bn

ScReaM ! said...

mmm zaza bololgui yahaw, tim nom ntr mdehgui l ym bn da... 04.12nii udur Mongolian graffiti S united crew-n 3 jiliin oi boln C1 ih zavsarlagaanaar garah bh teriig aldahgui uzeere 19.00s shu

bj said...

oh commentiig chin say l unshlaa mgl-n graffitichdiin talaar baga saga medeelel oruulaad ugch bolohu?

ScReaM ! said...

bololgui yhaw
ene 7 honogoos l hiiy da
gehdee bas uursdus n asuuhgui bol bolku bolhoor john udaj ch magadgui ndad lav S united crew-n ETOSTARR-n talaar medee hiiy gesn bodol bgaa arai asuugagui bgaa asuuj bgaad niitlenee

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.

Mark Echo's Getting Up Guide