ShoutMix chat widget

Намайг будаач Широ!

Энгийн нэгэн япон сувилагч граффити артист болж өнгө гайхамшигийг авчирж чаджээ. Тэр бол Younity-с танилцуулж байгаа SHIRO.. Бид түүний ертөнцөд амьдарч байна.


Хамгийн түрүүнд Широгийн талаар цухасхан танилцуулсан нь дээр байх. Тэр анх энгийн л нэг сувилагч байсан.. Харин одоо тэр өөрийн хүсэл сонирхол авьяасдаа хөтлөгдөн граффити уран бүтээлч болжээ.. /Широ эмэгтэй шүү кк/

Түүний ярилцлагаас хүргэж байна.

Манай уншигчид хамгийн түрүүнд үүнийг мэдэхийг хүсэж байгаа байх: Чиний нэр ямар утга илэрхийлж байгаа вэ?

Миний нэр бол "Будаагүй". Тэр нь "оригоороо байх" гэсэн утгатай.


Чи ер нь яаж зурдаг вэ? Эхлээд скизээ гаргадаг уу? 

Би эхлээд ханан дээр скизээ гаргах дуртай. Гэхдээ би чөлөөтөөр ч хийдэг. 

 

Чи маш олон төрлийн хэв маяг, онцлогийг үг үсэг дээрээ гаргажээ , яаж ажилласан бэ?

Миний энэ онцлогууд надтай ер нь төстэй. Би зүгээр ямар харагдахыг хүсэж байгаагаа бас ямар харагдаж байгаагаа илэрхийлэхийг хүссэн ^^ миний бичих бол энгийн.




Shiro маш олон өөр сонирхол болон үйлдлүүдийг хамтад нь тэнцүүлж чаддаг. Энэ бол урам бусад эмэгтэйчүүдэд урам зориг оруулдаг. 

Чи яаж өөрийн карьер болон сувилагчийн  ажил үүргээ аялалын уран бүтээлч хийхд цагаа зохицуулдаг вэ?

Би цагаа хувааж ажилладаг. Би амралтаараа аялалаар явдаг, гэхдээ их ажилтай бол буцдаг. Манай босс надад тохирсон цагийн хуваарь гаргаж өгдөг. Миний уран бүтээлд миний компаний аижлчид их тусалдаг. Би талархаж, эмнэлэг дээрээ ямар нэгэн зурагт хуудсууд эсвэл тэмдэг хийдэг.

Чи бидэнд Бэрлинд тэмцээн болж байх үед Японы загасны дэлгүүрт фестивал болсон талаар тодорхойлооч. Загасны фестивалд юу болсон, бас яаж түүнд орсон талаараа?

Миний бодлоор Японд граффити их нуугдмал. Тиймээс бид ханан дээр зурахдаа тийм ч эрх чөлөөтэй биш. Энэ нөхцөл байдал намайг аялахад хүргэсэн байх гэж бид бодож байна .Гэхдээ энэ бол аль ч талаараа гайхалтай л даа.

Японы граффити уран бүтээлчид их харанхуй.  Би бага багаар дэлгэрүүлмээр байна.  Миний граффити шоу хийнэ гээд байгаагийн учир нь энэ. Надад маш олон дуртай уран бүтээлчид байгаа. Like Phil & Fate, Kami & Sasu, , Esow, Very, Suiko, Tenga, Kane, Kress, Want, Sect, Shar, Belx2, Kazzrock, Sen, Skol, Casper, Sklaw, Neim, Kuni, QP, Zen, VTR, Kichi..гэх мэт.

Бүх газрын л граффити онцлогтой байдаг.  Тэгээд Америк болон Европын хувьд ялгааг нь тодорхойлох хэцүү. Гэхдээ миний хувьд NY-н граффити их онцгой. Олон хүмүүс их сайшаадаг учир нь тэр бол яг л оргинал газар хийсэн.  Би гэрийнхээ ойр орчимд маш олон газрын тэмдэг хийсэн. Тэгээд би загасны дэлгүүрт локо фестивальд уригдсан. Миний уран бүтээл миний гэрийн орчимд байгаад би их баяртай байдаг.  


Биеэн дээрх зураг: Бид чамайг биен дээр зурах дуртайг олж мэдсэн. Хэзээ эхэлж бас сонирхолтой талыг яаж олсон бэ? Чи биен дээрх зургаас эрч хүч эрдэг үү?  

Би маш удаан хугацааны өмнө олж нээсэн. Охид намайг тэдэн дээр зураач гэдэг.  Яагаад гэвэл би бас л эмэгтэй учраас тэдэнд үүнийг надаас асуухад амархан байдаг байх. Хүмүүс зуруулаад өөрсдийнхөө зургийг авдаг. Би түүнийг харахдаа баяртай байдаг. Биен дээр зурах надад тийм ч чухал биш ч гэсэн би дуртйа. Энэн хөгжилтэй. Поска маркер бол биен дээр зурахад сайхн маркер.Би маркерд дуртай.

Эхлээд бидэнд The Younity-тэй хамтарж ажилладаг талаараа яриач. Мөн яаж түүнд  хамтрах болсон бэ?,

Би Younity-д орохын өмнө Toofly болон Alice гэдэг найзтай болсон. Younity-н уулзалтан дээр би анх удаа Alice бидэнд хоол хийж өгсөн. Тэгээд л би автоматаар тэдний гишүүн болсон байсан. Би баяртай байсан.

Тэр байгууллагаас ч юу сурсан бэ, бас бусад сурсанаа хуваалцаж яг B Girl шиг байдаг уу?  

Охидтой ажиллахад үргэлж гайхалтай байдаг. Учир нь зөвхөн зураг зурахдаа ч биш бид их хамтдаа их хөгжилтэй байдаг. Гэхдээ охид ихэвчлэн идэж уух, дэлгүүр хэсэх гэх мэт зүйлс ярьцгаадаг. Би SUG cru-д байхдаа ч тэр. Энэ бол охидын олон улсын граффити crew. Бид граффити аялалаа жилд нэг удаа хийдэг. Бид Граффити ертөнцөд эмэгтэйчүүд их чадалтайг харуулахыг хүсдэг. Гэхдээ бид ажлаа илүү их илэрхийлэхийг хүсдэг.  Би охидыг Граффити/Хип Хоп-д төлөөлөл байхыг хүсэн охидод "Хүчтэй байж бас өөрсдийгөө илэрхийлэхдээ чөлөөтэй бай."гэж хэлдэг.

Чиний хувьд эдгээрээс ер нь аль нь илүү сонирхолтой вэ? мөн  яагаад энэ чухал граффити ашиглах дунд зэргийн нэвтрүүлэх захидал?
Бид хамтдаа байхдаа үргэлж сайн баг байдаг. Тиймээс би эхлээд зурахаасаа өмнө хэн нэгэнтэй уулзвал зураад дууссаны дараа сайн найзууд болсон байх болно.  Миний баруун чих бага зэрэг муу сонсдог. Би ярихаасаа илүү их зурах дуртай.



Shiro маш олон хамтран ажиллагчид, crew-үүд болон олон байгууллагуудтай хамтран ажилладаг. Sand One-тэй хамтран ажиллаж байх үеийнх нь зураг

Түүнтэй хамтран ажиллахад ямар вэ?? та 2 бие биенээсээ яаж урам авдаг вэ? бас хамтран ажиллаж байхдаа юу мэдэрдэг вэ?

Бид бие биенийгээ өнгөрсөн жилийн Miami Art Basel-н үеээр мэддэг болсон юм. Бид имэйлээр хоорондоо холбогддог байсан.  Би түүнтэй хамт зурж, найзууд болцгоосон. 



Дуу хөгжим: Shiro хип хоп-д тун дуртай нэгэн.. Энд хөгжилтэй хэдэн асуулт байна!

Чи өөрийнхөө дуртай хамтлаг дуучдыг зурах талаар бодож байв уу? Хэрвээ тийм бол яаж зурах  байсан бэ? 

Би эмэгтэй реппэрүүдтай хамтран ажиллахыг хүсдэг. Би янз бүрийн бүтээгдэхүүний загварыг нь гаргахыг хүсдэг. Футболка, цүнх, чимэглэл гэх мэт.. Missy Elliott бол хамгийн шилдэг нь. Хэн нэгэн нь түүний найз бол надтай холбогдоорой. Эсвэл Lil' kim, эсвэл lil' mama, ч юм уу. Би Lisa (Left eye) тай уулзахыг хүсэж байна .. мини зан ааш  ер нь л эмэгтэй реппэртэй ижил зан чанартай гэж боддог шүү лол

 
Чиний хамгийн анхны хип хоп cd/кассет?

Японы реп байсан. Би саяхан миний анхны CD-ы реппэр манай дошных байсан гэж мэдсэн. So we became good friends. Cool биш байна уу?♪


Жишээ нь?

Би Японы underground хип хопд дуртай. Тэнд маш олон хүмүүс байдаг, бас тэндээс сонгоод л..



Аялал: Тэр маш олон газраар явж байсан, бид илүү ихийг мэдэхийг хүүсэн юм! 

Хэрвээ чи ямар нэгэн улсад өссөн бол, аль хот байсан бэ?

Би өөрийн гэр болох Yaizu-Shizuoka-д маш хайртай. Тиймээс би өөр газруудыг бодож чадахгүй байна. Тэнд уул ус, онгоцны буудал, бас маш олон дэлгүүр манайхтай ойрхон байдаг байсан, IБи Фүжи уулыг өөрийнхөө өрөөний цонхоор хардаг байсан шүү. Энэ бол Японы хамгийн үзэсгэлэнтэй уул.


Чиний одоогоор зочилж амжаагүй байгаа улсууд?? 

Испани, Пуерто-Рико, Чили, Африк, Энэтхэг. Гэхдээ зөвхөн эд нар биш, дахиад байгаа.


Ингээд, 2011 онд юу хийх төлөвлөгөөтэй байна?

Өөрийнхөө гэрийн энэ хавьд эмэгтэй уран бүтээлчидтэй хамтарч зурах санаатай байгаа энэ 2 дугаар сард. Мөн 3 сард Австралид тойрон зурах төлөвлөгөөтэй байна.  Энэ зун 2 сар NY-д байж магадгүй.

Дараа нь бусад эмэгтэй уран бүтээлчдийн талаар мэдээ хүргэнээ ;)

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.

Mark Echo's Getting Up Guide