ShoutMix chat widget

Алдартай ГРАФФИТИ уран бүтээлчид (2-р хэсэг)


Аа сайн байцгаана уу? Их удаан хугацааны турш мэдээ нийтэлсэнгүй.. уучлаарай.. хичээл ном ихтэйн хажуугаар залхуу юм болохоороо :D заза олон таван үггүй мэдээндээ орье. Би өмнө нь та бүхэнд АЛДАРТАЙ ГРАФФИТИ УРАН БҮТЭЭЛЧИД мэдээнийхээ 1 дүгээр хэсгийг уран бүтээл BANKSY-н талаар нийтлэн хүргэж байсан билээ. Харин одоо дараагийн шилдэг уран бүтээлч болох C215-н талаар хүргэж байна. Хүлээн авна уу баярлалаа...

Граффити уран бүтээлч C215, жинхэнэ нэр нь Christian Guémy бөгөөд тэрээр энэ жил 37 настай Францын гудамжны уран бүтээлч ба Парисаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. C215 ихэвчлэн цоолборыг өөрийнхөө уран бүтээл ажилдаа ашигладаг ба мөн хүмүүсийн хөрөг зургийг ихээр бүтээдэг ажээ. C215-н сэдвүүд нь ерөнхийдөө гуйлгачид, гэр оронгүй хүмүүс, цагаачид, гудамжны хүүхдүүд, хөгшид байдаг. Тэрээр энэ сэдвээрээ илэрхийлэхийг хүссэн зүйл нь ердөө тэднийг нийгэм мартчихаад байна, тэдэнд анхаарал халамж хэрэгтэй гэдгийг илэрхийлэхийг хүсдэг ажээ. C215 бол ундарсан их авьяастай уран бүтээлч бөгөөд түүний уран бүтээл дэлхий даяар олон том хотуудад байдаг юм. 
Түүний бүтээлүүдийг та бүхэн Барселон, Амстердам, Лондон, Ромд харж болох ба мэдээж Парис-д явж байхдаа ч харах боломжтой. 

Түүний бүүр дээр бараг 2 жилийн өмнө өгж байсан нэгэн ярилцлагыг хүргэж байна. 
Сурвалжлагчийг нь товчлоод С гээд бичлээ.

c215: nina stencil art
C215-н охин Nina-н зураг
С: Чи хэн бэ? Бас хаанаас ирсэн бэ? Чиний C215 гэдэг нэр ямар утгатай вэ? 
C215: Би бол гудамжны уран бүтээлч, 35 настай, Парист амьдардаг. C215 бол зүгээр миний нэр, их урд удаан хугацаанд байгаа нэр.. Энэ Chris гэж сонсогдох ч, тоонуудтай. Би үүнийг өөр хэлээр хэлэхийг сонсох дуртай. 

С:  Чиний энэ ажил, урлаг чинь чиний амьдралд яаж нөлөөлдөг вэ? Юу чамд онгод оруулдаг вэ? 
C215: Би өдөр бшр л хайчилбар хийж, бас зурж байдаг. Нөлөөлөл нь төгс төгөлдөр. Эв дүйгүй болхи байхад, урлаг надад эрч хүчтэй мэдрэмж өгдөг. Зүгээр л хамт байхад сайхныг, байхгүйд нь юу ч үгүйг мэдэрдэг 
С: Чи одоогийнхоо "алдартай аялан тойрогч уран бүтээлч" болохоосоо өмнө нь юуг хийж амжуулсан бэ? 
C215: Хахаха, намайг алдартай гэж бодох хэрэггүй. Гэхдээ би дэлхийг аль хэдийн аялан тойрж байх хугацаанд. … миний хамгийн сүүлийн “уламжлалт ажил” дизайны үйлдвэрт экспортын менежер байсан. Би хэзээ ч дарга болохгүй. Бас энэ нь надаа чөлөөтэй байх мэдрэмжийг өгдөг. . 
С: Аль улс чиний аялалын хамгийн урт нь бас хамгийн шилдэг гэсэн нь аль байсан бэ? 
C215: Тэр жил би Энэтхэг, Израйл, Бразил, Польш, Америк, Сенегал, Мороко болон зарим Европын улсуудад зургаа зурсан. Гэхдээ Мороко миний хувьд хамгийн их таалагдсан нь. 
С: Чиний хувьд Хотын Урлаг гэж юу вэ?? 
C215: Зүгээр л хүмүүстэй хамтран хуваалцаж, баян ядуугийн заагийн эсрэг тэмцэж, урлагаар дамжуулан амьдралыг гудамжинд түгээх.

С: Чи яагаад цоолборыг /трафарет/ сонгосон бэ? Чи өмнө нь өөрөөр хийдэг байсан уу?? 
C215: Маш олон скизийн дагуу чөлөөт граффити хийдэг байсан. Гэхдээ цоолтуур бол аль алиниых нь хольцтой. мөн тэгээд чи ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хэзээ ч сайхныг зурж чадахгүй
С: Чи гол санаагаа яаж олдог вэ? Бас яаж сонгодог вэ?
C215: Цоолбор бүр өөр өөрийн гэсэн түүхтэй. Ихэнх цоолбор дандаа миний өөрийн санаа байдаг, бас найзуудын санаа, мөн хамтран ажиллагчидаас санаа авдаг. Миний хувьд хамгийн чухал зүйл бол дортоо мэдэрч, нүдэндээ төсөөлж, тэгээд л түүх эхэлнэ.

С: Чиний хувьд өөрийн чинь ажлуудаас хамгийн амжилттай нь аль нь байсан бэ?Аль нь илүү их үр дүнгээ өгж нөлөөлсөн бэ? 
C215: Миний охин Нинагийн хөрөг, учир нь тэр миний бүтээлд хайртай, бас би зөвхөн түүнийг л халамжилдаг. Тэр ааваараа бахархдаг энэ нь миний зүрхийг дүүрэн байлгадаг.
c215: jonathan hill stencil art
Жонатан Хилл /C215 зурсан/

С: Гудамжны урлаг болон Граффити хоёрын ялгаа юу вэ? 
C215: Граффити бол хэний ч үлдээж байгаагүй тийм л газрыг зөв сонгон  нэрээ үлдээх хэрэгсэл болдог. Хэрэв буруу газар үлдээвэл нэр чинь анхааруулга мэт харагдана. Харин зөв газар зурсан гудамжны урлаг бол үүрд үлдэж чаддаг. 

С: Хэрвээ чиний бүтээлийг ямар нэгэн хөгжмийн төрлөөр илэрхийлвэл? 
C215: Мэдээж намуухан уянгалаг л байх байсан. Билли Холидей бас Жанго Райнхардт-нхтай адилхан. 

С: Берлинд болох үзэсгэлэнгийнхээ дараа юу хийх төлөвлөгөөтэй байна дээ? Бид дараа чамаас юуг болж харах уу? 
C215: Би Афин болон Истанбулд зурахаа болино. Лондонд 5 дугаар сард галерейгээ гарган бас Логан Хикстэй хамт Канадад дует шоугаа хийнэ. Би одооноос эхлээд маш их зүйлийг амжуулах ёстой. 

С: Бусад гудамжний уран бүтээлчдэд хандаж хэлэх үг байвал хэлээч?
C215: Хэзээ ч хэнийг ч битгий дуурай, битгий хуулбарла, зүгээр л өөрийнхөө стил болон мэдрэмжээ дага, гудамж хэзээд үргэлж шилдэг багш байдаг, давтлага харин шилдэг амралт! 

С: Ярилцсанд баярлалаа. Мөн Берлинд болох үзэсгэлэнд чинь өндөр амжилт хүсье. Хөгжилтэй байгаарай!

За одоо харин та бүхэнд түүний уран бүтээлүүдээс өөрийнх нь MYSPACE-д тавьсан бүтээлүүдээс нь хүргэе.

Bassano del Grappa - Итали

Брүүклин

Cans Фестивал 2008 он

 Eldorado Favela - Бразил

Fes - Мороко

Гейша

Нуусан нүүр

Истанбул - Таским

 Лондонд

Мирлефт - Мороко

Мирлефт - Мороко 

Ньюв Дели

Ньюв Дели 

Нина

Сао Пауло - Бразил

Инээж байна - Лондон

Венецид

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.

Mark Echo's Getting Up Guide