ShoutMix chat widget

Marc Ecko's Getting Up

Marc Ecko's Getting Up 2006 онд гарсан тус тоглоомыг LAGGER зочны хүсэлтээр оруулж байна.

  • Гарсан огноо: 2006 - 02 - 24
  • Бүтээгч: Atari
  • Вэб хуудас: Зочлох
  • Насны ангилал: Teen +16
  • Хэлний сонголт: Англи
  • Хэмжээ: 2 GB
  • Платформ: PC
  • Татах холбоосууд: Single
  • Үнэ : 3000



Товч танилцуулга: За миний танилцуулах дараагийн тоглоом бол Marc Ecko's Getting Up: Contents Under Pressure гэдэг нэртэй тоглоом юм. Бидний дунд граффити урлаг сонирходог залуус нилээн байдаг би ч бас сонирходог. Хэрвээ та сонирходог бол тоглоод үзхэд бол илүүдэхгүй. Энэ тоглоом маань зураглалын хувьд бол нилээд муу гэж хэлж болно гэхдээ үйл явдал тоглолт адал явдал гэх зэрэг нь үнхээр гайхалтай болж чадсан заримдаа шок-нд оруулах ч зүйл зөндөө бий. Тоглоомонд зориулж RJD2 уран бүтээлч маань маш их гоё сонирхолтой дуу болон аянууд оруулж өгсөн. Тоглоомон дундуур гарах ая их өвөрмөц нэг их дараттай ч юм шиг гунигтай ч юм шиг. Гэхдээ гудамжинд нууцаар граффити хийнэ гэдэг бол хэцүү зүйл учраас ая нь ч бас түүнтэйгээ зохицож чадсан байна.Тоглоомны нэг давуу тал бол Граффити Домогуудыг оруулж өгсөн нь үнхээр гайхалтай болсон. Cope 2, Futura, Obey, Seen, T-Kid, Smith, Decoy гэх мэт гайхалтай уран бүтээлчидтэй уулзан тэднээс даалгавар авж байгаа хэсэгүүд бол маш гоё болсон.


Тоглоомонд: Тоглоомын гол дүрийн залууг Trane гэх ба Gabe гэх залуугийн бүлгийн эсрэг тэмцэн өөрийнхөө нэрийг олон түмэнд хүргэхийг хичээнэ. Гэтэл нэг өдөр Trane маань Gabe гэсэн граффити дээр очин өөрийн нэрээ бичиж байгаад санамсаргүй Гэйбийн бүлэгтэй таарна. Тэгээд л бөөн зодоон болж Трэйн мөчөөгөө өгөхгүй байсаар BlackBook( Граффитиний цуглуулга болсон ном)-ээ авч үлдэнэ. Тэнд Дэкой гэх залуу Трэйнд будаг өгөн чи ингээд дуусаж болохгүй гэж хэлэн тэмцэл бүр хурцдана. Трэйн ч эрс шийдэмгий байж явж буй галт тэргэн дээр өөрийн нэрээ бичиж үлдээн улам алдартай болж байв. Үүнийг харсан гэйб зүгээр суусангүй түүнийг халз тулаанд дуудна. Гэтэл Трэйн ялж гүүрэн дээрээс бууж байтал CCK гэгч цагдаагийн хэсэг тэдний найзуудыг баривчлан авж явах тэр үеээс найзууд болон SFC буюу Still Free Crew гэх бүлгэм байгуулна. Cck-ийнхан Граффити хийж буй бүх хүмүүсийг баривчлан авсаар байх болно. Тэд SFC болон бусад Граффити урлагчдын хөдөлгөөн бүрийг хянсаар байх ба шөнө болход хотод танк орж ирэн хөл хорио тавьж байгааг харан SFC зүгээр сууж CCK төсөлийг бий болгосон Ерөнхийлөгчийг огцруулахаар хичээх болно. Цаашид SFC-д яг юу тохиолдох бол.

  • Тоглолт: Тоглолтын хувьд та зүгээр mouse 1-ээ дараад л граффити хийчихгүй W, A, S, D гэх үсгүүдээр граффити-гаа хийх болно. Хамгийн гоё хээг бол Метроны буудал үнхээр гоё үе. Нэг метроноос нөгөө метро хүртэл үсрэн хийх болно. Бас Prince Of Persia шиг хана туурган дээгүүр авирна, хана дээр жийн үсрэнэ гэх мэт  зүйлүд хийнэ. Бас зодолдох урлаг бол маш сайн. Үнхээр дажгүй хөдөлгөөнүүд хийж чаддаг. Бас нэг юм байна хана дээр бичсэн граффити-ний зурагийг аваад өөрийнхөө граффити хийх загваруудыг нээх боломжтой. Хэрвээ таньд JoyStick байгаа бол та шууд найзуудтайгаа BeatDown Arena-д цуг тулалдах боломжтой.

  • Орчин: Хот нь их уйтгартай гэмээр. Хаа сайгүй Cck-ийханаас нуугдаж бүгсэн хүмүүс. Хаа сайгүй Gabe гэсэн бичиг тэр болгоныг та хийж дуусгана. Ер нь хот нь бол их дажгүй болсон байна.

Cheats & Codes :

IPULATOR ... Бүх үеийг нээх
DEXTERCROWLEY ... Бүх киног нээх
SIRULLY ... Бүх Галлрэй-г нээх
DOGTAGS ... Бүх сурсан зүйлийг нээх
SHARDESOFGLASS ... Бүх BlackBook нээх
STATEYOURNAME ... Бүх дүрийг нээх
BABYLONTRUST ... Эрүүл мэндийг эцэст нь
VANCEDALLISTER ... Сурсан зүйлүүдийн хүчийг Эцэст нь
MARCUSECKOS ... Хязгааргүй  Эрүүл мэнд
FLIPTHESCRIPT ... Хягааргүй сурсан зүйлүүдийн хүч
GRANDACELIA ... iPod - ны бүх дууг нээх
NINESIX ... Бүх домогуудыг нээх
WORKBITCHES ...Хоорондоо тулалдах газаруудыг нээх

Шаардах үзүүлэлт:

  • Тултал нь:
  • Багадаа:
    Windows 2000/XP
    Pentium 4 or AMD Athlon 1.8GHz Processor
    512MB RAM
    3GB Hard Disk Space
    6X DVD-ROM Drive
    64MB Hardware T&L compatible Video Card
    DirectX compatible Sound Card
    DirectX 9.0c

Тайлбарыг тоглоомын портал сайт gamez.mn
За одоо гол зүйл буюу таталт...
 Duugii share
 Яг одоогийн байдлаар дуугий шэйр гэмтэлтэй байгаа бөгөөд татах боломжгүй байна.

Torrent
Anonymous [PC] Marc Eckos Getting Up - Contents Under Pressure [RIP] [dopeman]

1 сэтгэгдэл:

Lagger said...

hey duugii share hezee ajilj ehleh ve.
OO tavij ogsond chin bayrlaa

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.

Mark Echo's Getting Up Guide