ShoutMix chat widget

Графит урлагийн төрлүүд (Монгол хэл дээр)



1. 3D Graffiti

Гурван хэмжээстийн талаар нэг их тайлбарлаад байх хэрэггүй болов уу. 3D стил нь графит-д бодит байдал, төөрөгдөл, сүүдэр гэх мэт зүйлсийн тухай.... бас ИД ШИД-н тухай байдаг. Үүнийг зурах техник арга барил нь хүнд хэцүү байдаг ч мэдээж гайхалтай харагдаж чаддаг.


2. WILDSTYLE Графит

WILDSTYLE графитийн цэгүүдийг холбон үсгүүдийг өөр хооронд нь угсрагдсан маягтайгаар үйлдэгддэг. Бөгөөд үсгүүд нь нэг нэгэн лүүгээ ууссан маягтай байдаг нь граффити бичдэггүй хүмүүсд  энэхүү төрлийн граффитиг тайлж уншихад маш хэцүү болгодог. Энэхүү төрлийн графит нь сум, өргөс болон бусад чимэглэх арга техникийг оруулсан байх нь элбэг. Энэхүү хэлбэрийг Tracy 168, Stay High 149 болон Zephyr нар New-York  хотод бий болгож дэлгэрүүлсэн. WILDSTYLE нь графит нь граффити фонтууд дотроосоо хийхэд мөн ойлгоход хамгийн хэцүү. Ихэвчлэн 3D хийгддэг.

3. BUBBLE Graffiti Хөөсөн бөмбөлөг фонт

Энэхүү фонт нь ихэвчлэн throw up хийхэд хэрэглэддэг. Учир нь үсэгнүүдийн бөөрөнхий хэлбэр нь графитиг түргэн хэлбэрээ олоход хялбар болгодог. Phase2 анх энэ фонтыг бий болгосон бөгөөд үсгүүд нь бөмбөлөг болон тойрог хэлбэртэй байдагт гол утга нь оршиж байдаг.

4. OLD SCHOOL Graffiti

Oldschool графит нь 1970-1980 аад онуудад хийгдэж байсан графитууд юм.

5. BRUSH Graffiti Багсан граффити

Багс болон өнхрүүшээр хийсэн графитуудыг BRUSH Graffiti гэнэ.

6. ABSTRACT Graffiti

Абстракт графитид унших бололцоог онцолдооггүй бөгөөд энэ абстракт urban  дүрслэх урлаг юм.

7.  BLOCK Graffiti Блокон Граффити

BUBBLE Graffiti нь эсрэг буюу BLOCK Graffiti нь үсгүүд нь Дөрвөлжин дөрвөн өнцөгт хэлбэртэй байдаг. Ингэснээр үсгүүд илүү хүнд хүчтэй харгаддаг.


8. WHOLECAR Бүтэнмашин.

Нэрнээсээ л ойлгомжтой энэхүү хэлбэр нь бүхэл бүтэн машин болон вагоний гадаргууг графитаар халахлахыг хэлдэг

10. LANDSCAPE (Authorised Graffiti Area)
 
Ямар ч хамаагүй графит хийх талбай

11. HARDCORE

Түрэмгий вандалист tag, throw up, piece-д энэхүү төрлийн вандалист графитиг будагний урссан байдал, хүчиллэг зүйлээр хийсэн болон бохир хэв маягаар нь ялгаж болно.

12. FAT CAP

Шүршдэг будагны хамгийн өргөн цацалттай цорго. Энэ нь Montana Cans-ийн хувьд 20см орчим байдаг.

13. REALISTIC

Реалист, хүншүүлэл

14. STENCIL Цоолбор

Цоолбор графитиг хийхдээ цоолборлосон барыг гадаргуу дээр тавьж дээрээс нь шүршдэг будгаар шүршидэг. Энэхүү аргыг
Blek le Rat болон
Banksy нар дэлгэрүүлсэн бөгөөд өнөө үед хүн бүхэн хэрэглэж байна.

15. BILLBOARD

Цардсан наамал s, постер болон ямар ч төрлийн цаасан дээрх урбан зураг .

16. STICKERS /SLAPS/ Наадаг зураг

Хийгээд наа. Граффити бичээчид нэрийн tag-р анх наадаг зургийг ашиглаж эхэлсэн. Бөгөөд графитичдад энэ нь ихээхэн таалагддгийн учир нь тэд наадаг зурагаа гэртээ цаг гарган хийчихээд дараа нь хүссэн газартаа SLAP буюу наадаг зургаа алгадчихдагт байдаг. Жишээ нь миний HELLO MY NAME IS SCREAM шиг...

17. SHARP


Хурц үзүүртэй үсгийн фонт бөгөөд хүрэхэд л гар эсгэхээр хурц юм шиг харагддаг.


18. TAG

TAG  буюу таг бол Графит урлагийн хамгийн энгийн амар хялбар хэв мяг бөгөөд бичээчийн ашигладаг нэр, хэрэв бичээч ямар нэгэн бүлэгт хамааралтай бол бүлгийн нэр, нэрийн точвлол зэргийг нэг өнгийн фломастер шүршдэг будаг, маркер эсвэл үзгээр хийснийг хэлдэг.  Хэрвээ TAG-г өөр нэгэн графитчний TAG эсвэл piece  дээр давхарлан хийсэн байвал энэ огт хүндэтгэлгүй хандсан буюу нэг ёсондоо доромжилсон хэрэг гэж үздэг.

 
19. THROW UP

throw-up нь TAG –г бодвол арай илүү хэцүү бөгөөд ихэвчлэн 2-3 өнгийн дагнаасаар хийгддэг боловч piece шиг нарийн чигчлүүр биш.  THROW UP нь хурдан бөгөөд олон дахин хийгддэг ба бичээчийг илэрхийлж байдаг. Ихэвчлэн BUBBLE граффитийн үсгийн фонтыг ашиглан 1 өнгөөр хийж өөр өнгөөр хүрээлсэн байдаг. 

20. PIECE

PIECE гэдэг нь masterpiece гэдэг үгийн товчлол бөгөөд ta-г бодвол цогц бүрэн хэмжээнийх ба дор хаяж 3н өнгөнөөс тогтдог. PIECE-г хууль бусаар хийхэд асар хэцүү учир нь маш их хичээл зүтгэл цаг хугацаа зарцуулагддаг. Сайн PIECE нь хийсэн уран бүтээлчдээ асар их хүндлэлийг авчирдаг. Энэ төрөлийг хийх орон зайг хуулиар зөвшөөрөх нь харьцангуй элбэг байдаг.


21. BLOCKBUSTER

BLOCKBUSTER  сонгогдсон талбайг тэр чигт нь аварга дөрвөлжин үсгүүдээр дүүргэхийг хэлдэг бөгөөд бусдын хийсэн граффитиг дарах эсвэл тэр орон зайд өөр хүн графит хийхээс сэргийлдэг. BLOCKBUSTER –г ихэвчлэн өнхрүүш болон 2-3н өнгөөр хийдэг.

22. HEAVEN

HEAVEN  бол хүрэхэд маш бэрх газар зурагдсан PIECE юм. Ихэвчлэн өндөр барилгын орой дээр эсвэл ойр хавьд нь мөн хурдны замын тэмдэгүүд дээр хийгддэг. Үүнийг хийхэд гардаг аюул осолоос нь болоод үүнийг хийсэн графит уран бүтээлч илүү хүндлэл хүлээдэг.  
Орчуулсан: Ц.Бат-Эрдэнэ (Bj)

2 сэтгэгдэл:

Anonymous said...

ug n ih heregtei medeelel bnaa. gehdee torol gehd arail ywtsuu bn. helber fond arga ajillagaa gewel deer ymuu?

Давааням Жигжидсүрэн said...

МОНГОЛД граффти дэлгүүр байдын му шүршдэг будаг эн тэр зардаг

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.

Mark Echo's Getting Up Guide